Танилцуулга

We are a supplier and procurement specialist catering to the mining,
industrial & civil engineering industries.

Техник Монде ХХК нь уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт ашиглагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр 2012 онд байгуулагдан салбартаа дэлхийд тэргүүлэгч LION, FLIR гэх мэт үйлдвэрлэгч компаниудтай харилцан, хамтран ажиллаж, багаж хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр түргэн шуурхай, хямд зардлаар импортлон харилцагчдадаа нийлүүлж, үйлдвэрийн баталгаат хугацаа, засвар үйлчилгээгээр бүрэн ханган ажиллаж байна.

Бидний үндсэн хөрөнгө бол манай ажиллах хүчин бөгөөд удаан хугацааны туршлагатай, техник технологийн мэдлэг, аливаа асуудлыг газар дээр нь дүгнэн шийдвэрлэх чадвартай ажилчид харилцагчийнхаа хэрэгцээ, шаардлагыг ханган ажиллахыг зорилгоо болгодог.

Бид томоохон компаниудын Монгол улсад уул уурхайн ашигт малтмал олборлолт, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдэд (тухайлбал, Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслүүд) хамтран ажилладаг төдийгүй аюулгүй ажиллагаа болон хэмжилтийн багаж хэрэгслийг хувь хүн, албан байгууллагад нийлүүлдэг.



Хамтрагч байгууллагууд

Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хүн бүрт бидний үүд хаалга нээлттэй, урт хугацаанд бизнесийн харилцаа тогтоох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.