Техник Монде ХХК

Бүтээгдэхүүн

FLIR брэндийн албан ёсны дистрибьютер 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу.

contact@technic-monde.com

FLIR ONE PRO Гар утсанд холбогддог дулааны камер

Ухаалаг утаснуудад зориулсан мэргэжлийн түвшний дулааны камер

FLIR ONE PRO болон FLIR ONE PRO LT загварын дулааны камер нь танд нүдэнд үл үзэгдэх асуудлыг тань хурдан шийдэхэд тусална. Энэхүү камер нь маш бат бөх болсноос гадна таны төсөөлснөөс ч илүү шуурхай ажилладаг. VividIR™ дүрслэлийн систем нь танд нарийн зүйлийг харахад тусална. FLIRMSX® систем алслалт болон обьектыг тод харах боломж олгодог бол FLIR OneFit™ технологи нь утсанд холбогдох USB оролтыг 4 мм хүртэл сунгаж ямар ч утасны зузаан гэрний гаднаас холбогдох боломжийг олгоно. Цахилгааны ачаалал, халалтыг шалгах, дулаан алдагдал, агаар сэлгэлт, салхижуулалтыг шалгах, мөн шугам хоолой, чийг зэрэг олон зүйлийг шалгах явцад таны гарт FLIR ONE PRO байхад та заавал мэргэжлийн хүн байх шаардлагагүй боллоо.

Бүтээгдэхүүний үзүүлэлт
IR нягтаршил /хэт улаан туяа/ 160 × 120 пиксел
Хэмжих температур -20°C-ээс 400°C хүртэл
Хэмжээс 68 × 34 × 14 мм
Нарийвчлал ±3°C
Дижитал камерын нягтаршил 1440 × 1080 пиксел
Бат бөх чанар 1.8 м өндрөөс унахад гэмтэхгүй
Жин (баттери орсон) 36.5 г
Бүтээгдэхүүний дагалдах зүйлс

Дистрибьютор байгууллагууд